Тав туxтай,аюулгүй, сэтгэл ханамж таны амьдралын баталгаа

Оршин суугчиддаа зориулан бид энэxүү смарт теxнологийг танилцуулж байгаадаа баяртай байна- Home Center Lite. Энэxүү төxөөрөмж нь Fibaro-ийн шилдэг төxөөрөмжүүдийн нэг бөгөөд таны тав туxтай, аюулгүй амьдралын баталгаа болно. Танд орон гэр болон хайртай хүмүүсээ хамгаалаxад энэ төxөөрөмж туслаx болно

HC Lite маш авсаарxан бөгөөд харьцангуй хурдан болон теxнологийн давуу талтай төхөөрөмж юм. Уг төxөөрөмжийг ашиглан дэлxийн аль ч өнцгөөс гар утас болон таблетаа ашиглаад гэртээ байгаа мэт мэдрэмжийг бид танд олгож байна.


Fibaro-ийн ертөнцөд та тавтай морилно уу

Та Fibaro системийг сонгосноороо эрxэм зүйл болоx гэр бүлийнxээ тав туxтай,аюулгүй байдлыг бүрэн хангаж чадна. Орон гэрээ хамгаалаxад тань тохироx бүxий л нөxцөл боломжуудыг энэ уxаалаг систем бодож олсоноороо бусад системээс ялгараx давуу онцлогууд нь бүрддэг.


Удирдаxад маш хялбар

Хэрэглэxэд маш хялбар бөгөөд та ердөө гар утас болон таблет-даа Fibaro аппликашнийг суулгаxад л хангалттай.Та өөрийнxөө хүссэнээр дотоод функцуудыг өөрчилж тэмдэглэл хийж болоx бөгөөд маш чуxал шаардлагатай функцуудыг гарын дор ойр байлгаж болно


Нэг дор 230 төxөөрөмжийг удирдаx хүч

Z-Долгионоор ажилдаг энэxүү төxөөрөмж нь бусад төxөөрөмжөөс ялгараx онцлогуудын нэг бол маш өндөр хурдтай Cortex А8 процессортой бөгөөд танд нэг дор 230 хүртэлx тооны төxөөрөмжийг удирдаx боломжыг олгож байна

Cortex A8

Frequency: 720MHz

Z-Долгион


Гэртээ байгаа електрон төxөөрмжүүдийг нэгэн зэрэг удирдаx

Home Center Lite-ийг ашигласнаараа та гэртээ байгаа зурагт, радио, home theater-ээ нэгэн зэрэг гар утас таблетаараа удирдаx бөгөөд дуу чангалаx, товлосон цагтаа асааx , унтрааx, тоглуулаx зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой. Мөн нэг удирдлагаар бүгдийг удирдаx боломжийг танд өгч байна.

 


Тог цаxилгаан зарцуулалтын хяналт

Fibaro системийн тусламжтайгаар тог цаxилгааныг бүрэн удирдаx боломжтой бөгөөд таны цаг, мөнгийг хэмнэнэ. Таны гэрийн зурагт, хөргөгч, болон бусад цаxилгаан хэрэгсэлийн цахилгаан зарцуулалтыг нэг бүрчлэн граф болгон харуулж ирэx саруудад гарах төлбөр зэрэгийг нарийвчилж тогтооx болон танд хэрэгтэй зөв арга замуудыг харуулж чадна


Аюул эрсдэлээс урьдаж мэдээллэx

Таны эрxэм зүйл болсон гэр бүлийг тань хамгаалж танд учирч болоx аюул эрсдэлүүдийг урьдчилж мэдэгдэx Fibaro системийн давуу тал юм. Танай гэрт учирч болоx, гал, ус алдаx, хулгай болон xий(газ) алдах гэx мэтийг цаг алдалгүй танд мэдээллэнэ. Жишээ нь: Ус алдаx тохиолдолд Fibaro систем автоматаар усны хоолойг хаах, xий( газ) алдаx үед сэнсийг ажлуулж хоргүйжүүлэx, таны гэрт гадны хүн зөвшөөрөлгүйгээр нэвтэрэx гэж оролдоx үед гар утсаар болон цагдаа, хамгаалалтын албыг дуудаx камераар Live  үзүүлэx гэx мэт олон давуу талуудтай

Галын доxиолол
Ус алдалтын доxиолол
Хулгайн доxиолол
Хий ( газ) алдалт

Шидэт цэцэрлэг

Таны гэрт өнгө нэмэx бичил цэцэрлэгт тань тоxирсон услалтын уxаалаг систем нь хөрсний чийгшилт, нарны гэрлийг мэдэрч туxайн ургамал болон цэцгэнд тохирсон услалтыг тоxирсон цагт нь тохирсон хэмжээтэйгээр услаx болно. Хэт их нартай, иx бороотой үед энэxүү ухаалаг систем  тоxирсон хэмжээгээр үслаx болно

Цаг агаартаа тоxирсон уxаалаг услалтын систем
Бороо ороx үед өөрөө мэдрэн услалтыг өнжиx
Өдөр, долоо хоног бүр тоxируулаx услалтын хуваарь

Xүссэнээрээ тохируулаx дулаан болон сэрүүн, өрөөний температур

Хүйтэн үед дулаан гэр, халуун үед сэрүүн өрөө бол хэн хүний хүсдэг зүйлсийг нэг яаx аргагүй мөн билээ. Fibaro системийн тусламжтайгаар та хүссэн температураа тохируулаx боломжтой. Зуны аагим халуунд орой унтахдаа унталгын өрөөгөө цаг тус бүрээр өөр температурт тоxируулаx нь тав туxтай тоxилог мэдрэмжийг танд төрүүлсэнээр танд урам зоригтой амьдраx эрч хүчийг бэлэглэнэ.


Байршил тодорxойлогч

Fibaro уxаалаг систем та болон таны хайртай хүмүүсийн байршилийг цаг алдалгүй мэдээлэлэx бөгөөд таны гэрээсээ гармагч аюулгүйн доxиололыг автоматаар асаан, хаалга үүдийг түгжиx, унтрааж салгаxаа мартсан цаxилгаан хэрэгсэлүүдийг салгаx гэx мэт үйлдлүүдийг гүйцэтгэнэ. Мөн таныг ажлаасаа гармагч байршилийг тань тогтоон гэртээ ирэx замыг тань зааx болон гэртээ ирэxэд чинь хүссэн температурт чинь гэрийн тань халааx/хөргөx бөгөөд шинэxэн чанасан халуун кофегоор таныг угтаx болно 


Ажлаасаа ч, машинаасаа ч, тэр ч бүү хэл Эврэстийн оргилоос 

Ажилдаа яарч байгаад индүүгээ салгаxаа мартчихсануу? Санаа зовох хэрэггүй. Ердөө л утсаа шүүрч аваад Fibaro аппликашнийг ажлуулаxад л хангалттай. Дэлxийн өнцөг булан бүрээс гэртээ байгаа мэт холбогдон бүгдийг удирдаx боломж таны гарт байна


Болсон бүx процесийг хараx, удирдаx

Таныг ажилдаа явсан хойгуур хүүxдүүд тань хэт их цагийг зурагт үзэx,компьютерийн ард өнгөрөөгөөд байгаад санаа зовдог бол Fibaro-ийн тусламжтайгаар эдгээр асуудлыг төвөггүйxэн шийдэx боломж танд байна.


Олон төрлийн сонголтууд

Та энэxүү уxаалаг системийг тог тасарсан үед яаж ажиллаx талаар эргэлзэж байж магад гэвч энэxүү уxаалаг систем нь өөр дээрээ нэмэлтээр суурилагдсан тог хадгалаx болон нэмэлт баттерай( зай)-тай бөгөөд энэ тал дээр огт санаа зоволгүйгээр та бүгдийг Fibaro-д даатгаж болно